Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Тавдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 47 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй. Мөн нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад дараагийн ажиглалт руу шилжиж байгаа сайхан мэдээтэй байна. 

Ингээд нийт батлагдсан тохиолдол 179, эдгэрсэн хүний тоо 44 боллоо. Эмчилгээнд байгаа 135 иргэний 125 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 165 хүн байгаа" гэв.

ВИДЕО:

https://web.facebook.com/www.mohs.mn/videos/1334372153438939/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.