Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 30
www.ikon.mn
Зураг зураг

Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тус хорооны дугаар байрны зургаадугаар давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрсэн хэмээх дуудлага 19:00 цагийн орчимд ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй "У" нь гурван сартай охин "Т"-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээллээ.