Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бие даан нэр дэвшигчдийн нэрийг "Сонгууль 2020" хуудсаас харах боломжтой боллоо

ikon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын сонгуулийн явц, нэр дэвшигчдийн танилцуулга болон өнгөрсөн удаагийн сонгуулийн дүнг нэг дороос харах боломжтой “Сонгууль 2020” хуудсыг iKon.mn сайт нээгээд байгаа билээ. 

Энэхүү хуудаст Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор бие даан нэр дэвшигчээр тооцогдсон хүмүүсийн нэрсийг орууллаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлэхээс өмнө мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хянуулдаг. Энэ үеэр 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байсан юм. 

Харин СЕХ-ноос 121 бие даан нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэжээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.