2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
15°
09:00
S32
17°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
24°

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна

ikon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө, маргаашдаа  төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тавдугаар сарын 29-ний 30-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээлээр, ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн төв хэсгээр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчмоор 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар  сэрүүсэж 10-15 градус дулаан.

Бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байх төлөв гарчээ.

x