2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
03:00
S29
10°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
15°
09:00
S32
17°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
22°
14:00
S32
23°

Японы зэвсэгт хүчний онгоцнууд Токио хотын дээгүүр нисэж, эмч сувилагч нарт талархал илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг

Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний “Blue Impulse” агаарын үзүүлбэрийн эскадрон өнөөдөр Токио хотын дээгүүр нисэж, коронавирусийн цар тахалтай тэмцэж буй эмч, сувилагч нарт талархал илэрхийлжээ.

Өнөөдөр үдээс хойш зургаан ширхэг T-4 сургалтын нисэх онгоц цэлмэг хөх тэнгэрт дүүлэн өнгөрөхөд эмнэлгийнхээ дээвэр зогссон анагаах ухааны мэргэжилтнүүд гараараа даллаж, зургийг нь авч байв.

Япон улс коронавирусийн цар тахлын оргил үеийг амжилттай давсанд тооцогдож байгаа. Өнөөдөр өглөөний байдлаар тус улсад 16,759 халдварын тохиолдол бүртгэгдэж, 882 өвчтөн нас бараад байна.

“Маш олон хүн, тэдгээрийн дотор эмнэлгийн ажилтнууд сайн ажилласны үр дүнд коронавирусийн тархалтыг хязгаарлаж чадлаа. Бид тэдэнд талархлаа илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхийг хүссэн юм” гэж Японы батлан хамгаалахын сайд Таро Коно үзүүлбэрийн өмнө мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

 

x