Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

АГУУЛГЫН ХОЦРОГДОЛ НӨХӨХ СУРГАЛТ 6-р сарын 15-аас эхэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 29
Сурталчилгаа

Нэст ахлах сургуулийн “Цар тахлыг хамтдаа”   уриалгад нэгдэж суралцах үйлсдээ шамдан хичээсэн сурагчид, дэмжин тусалж хамтдаа байсан эцэг эхчүүддээ багш ажилтнуудынхаа зүгээс талархал илэрхийлье.

Манай  сургуулийн “НЭГ ТҮМЭН ИНЖЕНЕР”-төсөлд нэгдэхээр 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын элсэлтэд 400 гаруй хүүхэд бүртгүүлээд байгаа нь бидэнд итгэж байгаа олны  сэтгэлийн илэрхийлэл юм. Бид та бүхний итгэлийг чин сэтгэл, мохошгүй зүтгэлээр хариулах болно.

2020-2021 оны хичээлийн жилд Шинээр элсэгчдэд зориулан агуулгын хоцрогдол нөхөх сургалтаа  2020 оны 6 сарын 15-ны өдрөөс эхлэх бөгөөд шинэ хичээлийн жилийг агуулгын хоцрогдолгүй эхлүүлэх зорилгодоо хүрнэ гэдэгтээ бид итгэлтэй байна. Бид эрсдэлийг хамтдаа туулах зорилгоор эцэг эх, сурагчдад дараах боломжуудыг олгож байгаадаа таатай байна.

  • Сургалтын төлбөрийн 30%-ийг дараа жилд шилжүүлэх “Цар тахлыг хамтдаа” уриалга,
  • Сонгон шалгаруулалт хийж 6-р ангид  18 хүүхдийг 100%-ийн тэтгэлэгтэй сургах “Түүчээ” хөтөлбөр,
  • Элсэлтийн шалгалтын дүнгээс хамаарч анги бүрт 1 хүүхдэд 100%, 2 хүүхдэд 50%-ийн уламжлалт тэтгэлэгт хөтөлбөр,
  • Мэдээлийн технологийн салбарт хүйсийн тэгш оролцоог дэмжих зорилготой  “Women Power” хөтөлбөр буюу эмэгтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт,
  • Төлбөрийн нөхцлөөс хамааран 10-20% урамшуулал.

Сайхан цаг ирэхэд хүндрэл бэрхшээлийг хамтдаа хэрхэн даван туулснаа дурсан уулзахын ерөөл тавья.

 

Дүүлэн нис

Нэст ахлах сургуулийн хамт олон

Утас: 7799-5555

Холбоос: https://nhs.edu.mn/

 
 
 
 

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.