2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
09:00
S40
13°
10:00
S40
14°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°

Зургаадугаар сард тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд сонгуульд санал өгөх боломжгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр 2020 оны зургаадугаар сард тусгай үүргийн найман нислэг үйлдэн 2,000 орчим иргэн авчрахаар төлөвлөж байгааг танилцуулсан юм. 

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийг сонгуульд оролцуулах эсэх асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. Энэ үеэр гадаадаас иргэдээ авчрах ажлыг зогсооно гэдэг ташаа мэдээлэл яваад байгаа. Ийм зүйл болохгүй гэдгийг хэлье. 

Сонгуулийн ерөнхий хороотой урьдчилан тохиролцоод тусгаарлалтын байранд байх хугацаанд санал өгөх боломжгүйг харгалзан үзээд Цар тахлын эсрэг нэг удаагийн хуульд заасан үндэслэлээр зохицуулна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард, сонгуулийн өмнө ирж тусгаарлагдаж байгаа иргэд сонгуулийн санал өгөх боломжгүй

Сонгуулийн насны 1,000 иргэн татаж авах багцаа байгаа. Ингэхдээ өмнөх жишгээр УОК-ын Шуурхай штаб, Элчин сайдын яамдаас ирүүлсэн мэдээлэл болон УОК-ын таван үндсэн шаардлагад нийцүүлэн бусад хүндэтгэн үзэн шалтгааныг харгалзан иргэдээ татаж авна” гэв.

УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Сонгуулийн үеэр нэр дэвшигчид хэрхэн ямар журам баримталж ажиллах талаар Засгийн газрын 188 дугаар тогтоолд тодорхой заасан байгаа. Уг журмын 5.2-т нам, эвсэл, нэр дэвшигчийн үүрэг гэсэн заалтууд бий. Үүнд:

Цар тахлын тухай хууль болон дэглэмийг чанд сахиж ажиллана. Заал, танхимд цуглаж байгаа иргэдийн 1.5 метрийн зайг чанд бариулна. Аливаа уулзалт, арга хэмжээний хугацааг хоёр цагаас хэтрүүлэхгүй байна. Заал танхимд бол 30 минут тутамд агаарын сэлгэлт хийнэ гэхчлэн нарийвчлан заасан. 

Хөдөө сумдад тухайн орон нутгийн Онцгой комисс нь наадмын талбайг хариуцан, ухаалга сурталчилгаа хийх боломжоор хангах талаар чиглэл өгөгдсөн” гэлээ. 

x