Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгогчдын нэрсийн жагсаалтад хамгийн их буюу 25-45 насны нэг сая орчим иргэн бүртгэгдсэн байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг burtgel.gov.mn сайтад байршуулжээ.

Иргэн та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ 2020 оны 6 дугаар сарын 10-наас өмнө баталгаажуулахыг УБЕГ-аас зөвлөлөө.

Энэ талаар УБЕГ-аас тодруулахад "Өнөөдрийн байдлаар сонгуульд оролцох 18 буюу түүнээс дээш насны 2.1 сая иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад багтсан.

Сонгуулийн санал авах өдрөөс өмнө буюу 2020 оны зургаадугаар сарын 24-нөөс өмнө тухайн иргэн 18 нас хүрсэн бол сонгогчийн нэрсийн жагсаалтад автоматаар бүртгэгдэнэ.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг насаар нь задалбал 18-24 насны 324,000 гаруй, 25-45 насны 1 сая орчим, 45-аас дээш насны 740,000 гаруй иргэн байна" гэв.

Та burtgel.gov.mn сайтад нэвтэрч нэрийн жагсаалтаа доорх зааврын дагуу баталгаажуулна.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалган баталгаажуулах нь иргэн бүрийн үүрэг юм.