Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Barilga Expo-2020” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Барилга.мн
2020 оны 5 сарын 29
Барилга.МН
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:44 2020/05/29

Гал тогооны иж бүрэн тавилгын азтан тодорлоо

“Barilga expo” 2020 цахим үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Европ стандарт Герман технологиор тавилга үйлдвэрлэдэг “Юмэко” ХХК ажилласан билээ.

Тус компанийн зүгээс хэрэглэгч, үзэгчдээ зориулан өөрийн үйлдвэрийн 6 сая үнэ бүхий “Гал тогооны иж бүрэн тавилга”-ын азтанг шалгаруулахаар болж, Barilga.mn FB хуудсанд пост оруулан уралдаан зарласан6

Тэгвэл өнөөдөр хаалтын үйл ажиллагаан дээр азтанг www.commentpicker.mn сайтаар шалгаруулж, М.Мөнхзаяа фэйсбүүк хаягтай оролцогч азтанаар тодорлоо.

Азтан болсон оролцогч “Юмэко” ХХК -тай холбогдож, бэлгээ гардан авах тэр мөчийг бид бүхэн удахгүй  live -аар шууд дамжуулан хүргэх болно.

17:23 2020/05/29

Барилгын салбарын хамгийн олон оролцогч, үзэгчтэй “Barilga Expo” үзэсгэлэн 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон энэ цаг үед салбартаа анх удаагаа цахим хэлбэрээр “Barilga Expo-2020” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулав.

Энэхүү үзэсгэлэн нь орон зай, цаг хугацаанаас үл хамааран салбарын аж ахуй нэгж байгууллагуудын борлуулалтыг нэмэгдүүлэн, хэрэглэгчдэд аюул эрсдэлгүйгээр сонголт хийх боломжийг олгосноороо барилгын салбарт цахим хувьсгалыг авчирч, нэгэн шинэ дэвшлийн эхлэл боллоо. 

Цахим үзэсгэлэнд барилгын материал, шинэ орон сууц, амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 орчим компаниуд оролцож, 5 өдрийн турш та бүхэнд үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, бараа бүтээгдэхүүнээ танилцуулаад байна. 

Мөн эдгээр өдрүүдэд “Хот төлөвлөлт, байгуулалт” “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл” “Материал үйлдвэрлэгч ба ханган нийлүүлэгч” “Амины орон сууц” “Барилгын маркетинг” гэсэн сэдвүүдийн хүрээнд мэргэжилтнүүд, холбогдох албан тушаалтнуудын илтгэл, сургалт, хэлэлцүүлэг barilga.mn фэйсбүүк хуудсаар шууд хүрлээ. 

Энэ удаагийн цахим үзэсгэлэн явагдсан barilgaexpo.mn сайтын хандалт өдөртөө 50-80 мянгад хүрч, нийтдээ 250,000-400,000 орчим хэрэглэгч цахим талбайгаар зочилсон байна. 

Ташрамд дуулгахад, цахим үзэсгэлэнгийн үйл ажиллагаа дуусаж байгаа ч дараагийн үзэсгэлэн болтол компаниуд цахим талбайдаа байршсаар байх бөгөөд цаашид ч хэрэглэгчид сонирхож болох юм. 

Үзэсгэлэнг зохион байгуулах хорооны зүгээс жил бүр шилдэг оролцогчдыг 5 номинацын дагуу шалгаруулдаг бөгөөд уламжлал ёсоор энэ жилийн шилдгүүд тодорлоо. 

Барилгын материалын үйлдвэрлэлээ тэргүүлэгч аж ахуйн нэгжийг алдаршуулдаг “шилдэг үйлдвэрлэгч”-ээр “Сайхан Төмөрт” ХХК шалгарав.

ВИДЕО:

https://www.facebook.com/barilgamn/videos/541032319885267/?v=541032319885267

12:24 2020/05/29

Барилгын салбарт цахим хувьсгал, нэгэн шинэ дэвшлийг авчирч байгаа “Barilga expo-2020” цахим үзэсгэлэн тав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэхүү үзэсгэлэн нь www.barilgaexpo.mn сайт дээр явагдаж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгө, шинэ орон сууц, бүтээгдэхүүн, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 орчим аж ахуйн нэгж байгууллагууд төсөл хөтөлбөр, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бөгөөд тухайн компанийн хариуцсан ажилтантай онлайнаар холбогдох, онлайнаар худалдан авах гэх мэт аюул, эрсдэлгүйгээр сонголт хийх боломжийг та бүхэнд олгож байна.

Үзэсгэлэнгийн дөрөв дэх өдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр “Жорлонгоо өөрчилье төслийн менежмент”, “Барилгын эрчим хүчний хэрэглээний чиг хандлага” зэрэг илтгэлүүд,  “Амины орон сууц”-ны талаар хэлэлцүүлэг, Зочны цагаар оролцогч компаниудын төлөөллүүд хүрэлцэн ирж, бараа бүтээгдэхүүний давуу талууд, хямдрал урамшууллын талаарх мэдээллийг өгсөн.

Өнөөдөр болох үйл явдлаас тоймлон хүргэж байна

  • Уламжлал ёсоор Шилдэг үйлдвэрлэгч, Шилдэг ханган нийлүүлэгч, Шилдэг дэвшилтэт технологи нэвтрүүлэгч, Шилдэг төсөл хэрэгжүүлэгч, Шилдэг оролцогч гэсэн 5 номинацийн дагуу шилдэг оролцогчдыг шалгаруулна
  • Цахим үзэсгэлэнгийн “Супер хонжвор” болох 6 сая төгрөгийн үнэ бүхий Юмэко компанийн “Иж бүрэн гал тогооны тавилга”-ын азтанг 14:00 цагт https://commentpicker.com/ сайтаар шалгаруулах болно. Үзэгч та бүхэн амжиж оролцоорой.
  • Оролцогч компаниуд нь хэрэглэгч, үзэгчдээ зориулан үзэсгэлэнгийн 5 өдрийн турш онцгой хямдрал, урамшуулал эдлэх боломжийг олгож байгаа билээ. Өнөөдөр УРАМШУУЛАЛ-ын сүүлийн өдөр. Тиймээс үзэгч, хэрэглэгч та бүхэн амжиж сонголтоо хийгээрэй.
  • Ямар хямдрал, урамшуулал зарлагдсан байгааг дэлгэрэнгүйгээр ЭНДЭЭС  уншаарай.
  • Өнөөдөр “Барилгын маркетинг” гэсэн сэдвийн хүрээнд мэргэжилтнүүд, холбогдох албан тушаалтнуудын илтгэл, сургалт, хэлэлцүүлгүүд  barilga.mn пэйжээр шууд Live -аар  дамжуулагдан хүрнэ. Тухайлбал 

11:00 цагт “Дижитал маркетинг” илтгэл

11:30 цагт “Барилгын маркетинг” илтгэл

12:00 цагт “Барилгын маркетинг” хэлэлцүүлэг

Анх удаа цахимаар зохион байгуулагдаж буй “Barilga expo 2020” үзэсгэлэнгийн хаалтын өдрийн үйл ажиллагаатай тасралтгүй хамт байгаарай.

Өнөөдрийн хөтөлбөр:

Зураг