Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Францад болсон дуудлага худалдаанд 1762 оны коньяк $146,000-аар зарагджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Франц улсад Sotheby's компанийн зохион байгуулагдсан дуудлага худалдаанд 1762 онд савласан нэг лонх коньякыг $146,000-аар заржээ.

Gautier брэндийн уг ундаа нь өнөөдөр дэлхий дээр үлдсэн хамгийн хуучны коньякуудын нэг юм.

Яг энэ төрлийн коньяк гурван лонх үлдээд байгаа ба хамгийн томыг нь өчигдөр заржээ. Энэхүү ховор ундааг нэг гэр бүлийнхэн үе дамжин хадгалж ирсэн байна.

Дуудлага худалдааны ялагч нь уг коньякыг анх савласан Францын Эйгр дахь Gautier коньякын үйлдвэрийн хүндэт зочин болох юм. Уг үйлдвэр 1755 онд байгуулагдаж байжээ.

Өчигдөр зарагдсан лонх коньяк нь тун сонирхолтой түүхтэй. Коньякыг эзэмшигчийн элэнц өвөг нь 19 дүгээр зуунд Альфонс нэртэй өнчин хүүг үрчлэн авч байжээ. Альфонс сүүлд ажил хийхээр гэрээсээ яваад 10 жилийн дараа эргэж ирэхдээ авдар коньяк авчирсан нь түүний ажлын хөлс байв.

Тэдгээрийн дотор гурван шил Gautier үйлдвэрийн коньяк байсан нь өнөөдрийг хүртэл хадгалагджээ.

Альфонс 1914 онд дэлхийн нэгдүгээр дайнд яваад эргэж ирээгүй юм байна.

 

Эх сурвалж: CNN