Vivo брэнд нь дэлхийд гар утас борлуулалтаараа эхний 5т харин хятад улсад эхний 2т ордог томоохон утас үйлдвэрлэгчдийн нэг юм. Vivo компани нь BBK electronics корпорацын охин компаниуд дундаас хамгийн том мөн амжилттай явж байгаа нэг нь бөгөөд үүний араас шилдэг утасны брэндүүд болох One plus, realme, Oppo зэрэг утас үйлдвэрлэгчид BBK-д багтдаг билээ.
Мэдээж дэлхийн хамгийн том утас үйлдвэрлэгч брэнд нь та бүхний сайн мэдэх Samsung компани байдаг бол 1 хувийн зөрөөтэйгөөр 2 дугаар байранд дэлхийн шилдэг утас үйлдвэрлэгч компаниар BBK electronics жагсдаг билээ.
Vivo харилцаа холбоо, технологийн компани нь 2009 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эсперанто хэлээр "амьдрал" гэсэн үгнээс гаралтай. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш 2015 он гэхэд дэлхийн шилдэг топ 10 утас үйлдвэрлэгч компанийн нэг болсон бөгөөд тэд гар утас худалдаалах томоохон зах зээлийн 2,7%-г үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний 5 жилдээ л эзэлж чадсан юм. Тэд эхний жилдээ нийт 100 гаруй улс орнуудад өөрийн бүтээгдэхүүнээрээ нэвтэрч үүнээс хойш эрчимтэй томорсон бөгөөд улс орны онцлогт тохируулж өөр өөрийн гэсэн модел утаснуудыг үйлдвэрлэж эхэлсэн байдаг.
Vivo компанийн өсөлтийн хамгийн том нууцыг тэд 3 үндсэн шалтгаанаар авч үздэг ба үүнд маркетингийн үйл ажиллагаа, утасны систем хөгжүүлэлтийн олон жилийн туршлага мөн чанарын өндөр төвшинд бүтээгдсэн утас хэмээн үздэг.
BBK корпорацын электроникруу чиглэсэн 22 жил, Oppo гар утасны брэндийн 21 жил, Vivo компанийн 11 жилийн туршлагаас үндэслэсэн гар утасны системийн хөгжүүлэлт нь дэлхийн сайнуудын нэгт яриангүй багтаж чадсан юм. Vivo утсан дээрх системийн алдаа нь маш бага байдаг бөгөөд засагдах үйл явц нь ч маш хурдтай байдаг байна.
Олон жилийн утас үйлдвэрлэх туршлагаас гадна. Олон шат дамжлага бүхий утас тестлэх үйл ажиллагаа нь тэднийг илүү чанартай утас үйлдвэрлэхэд чухал дамжлага болдог.
Хамгийн гоё нь та дэлхийн шилдэг гар утасны брендийг хямд үнэ, өргөн сонголттойгоор оруулж ирдэг Smartstore дэлгүүр ирж буй эх үрсийн баярыг тохиолдуулан Vivo брэндийн ухаалаг урамшуулал зарласан байна. Энэхүү урамшуулал нь хэрэв та Vivo брэндийн гар утас авбал танд дахин гар утас бэлэглэх юм.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС
Веб хуудас: www.smartstore.mn
FB пейж хуудас: https://www.facebook.com/smartstoremobilecenter/
Лавлах утас: 7749-9999