Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар өсжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Үндэсний статистикийн хороо ЦЕГ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, үйлдэгчийн судалгааг гаргажээ.

ЦЕГ-т 2020 оны эхний гурван сард гэр бүлийн хүчирхийллийн 3,131 зөрчил шалгагдсанаас 2,244 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн уг зөрчилд 1,813 иргэн өртөж, хохирсон нь өмнөх оны мөн үеэс 72.8 хувиар өссөн байна. Тэдний 92.7 хувь нь эмэгтэйчүүд байв.

Судалгааны дүнгээр Монгол Улсад гурван эмэгтэй тутмын нэг 31.2 хувь нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэжээ.

Түүнчлэн дээрх гэмт хэргийн улмаас 185.9 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үеэс 35.2 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна. 

Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт шалгагдсаг 10 эрэгтэй тутмын зургаа нь 25-39 насныхан байгаа бол 10 эмэгтэй тутмын зургаа нь 18-34 насныхан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.