Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатархүү: АН-аас нэр дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгогчдыг үл хүндэтгэсэн, зарим нэр дэвшигчийг гутаан доромжилсон увайгүй үйлдлийг улс төрийн намууд явуулах боллоо. Улс төрийн намын үүрэг бол иргэдэд улс төр, эрх, эрх чөлөөний тухай боловсролыг нэмэгдүүлэх  юм. Харамсалтай нь улс төрийн намууд тэр дундаа эрх барьж байгаа нам өөрсдийн хууль бус үйлдлүүдээ нуух гэж сөрөг хүчний намуудыг гүтгэн харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад АН харамсаж байна. Хаанаас, ямар зорилгоор, хэн гэдэг хуулийн этгээд ийм зүйлийг маш их мөнгө төлж явуулж байгааг АН-ын хуулийн багийнхан олж илрүүлсэн. 

Сонгууль бол нэг улстөрч нөгөө улстөрчөө муулдаг зүйл биш, мөрийн хөтөлбөр, бодлогоороо өрсөлдөх үйл явц юм. Тиймээс ч манай намын зүгээс бусад улс төрийн намуудад хандаж сонгуулиар нээлттэй, шударга өрсөлдье гэдэг уриалга гаргасан. Харамсалтай нь АН-аас нэр дэвшиж буй 76 хүнээс СЕХ бүртгээгүй гэдэг худал мэдээлэл явуулж байна. АН-ын ҮБХ-ноос дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүгдийг нь бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье

УИХ-д нэр дэвших асуудлыг зөвхөн улс төрийн нам мэддэг юм биш. Тухайлбал, нэр дэвшиж байгаа хүмүүс өмнө нь ял шийтгүүлж байсан эсэхэд ЦЕГ лавлагаа гаргаж өгдөг. Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлж байсан эсэхэд мөн адил ЦЕГ лавлагаа гаргадаг. АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотор ял шийтгүүлж, авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж, татварын асуудалд холбогдсон хүн байхгүй болохыг цагдаа, татварын байгууллагаас тодорхойлсон. Төрийн байгууллага ийм тодорхойлолт гаргасаар байтал хэсэг бүлэг хүн мөнгө төлж гүтгэж байгаа нь өөрсдийн амлалтаа биелүүлээгүйгээ нуух гэсэн, анхаарлыг өөр тийш нь сарниулах гэсэн оролдлого гэж бид харж байна. 

Сонгогчид хэнийг сонгох вэ гэдгээ хэн нэгнээр заалгахгүй сонголтоо хийнэ. Иргэд сонгогчийн сонгох эрхийг хүндэтгэж, хэтэрхий их мөнгө төлж бие биеэ харлуулж байгаа нь өөрсдийгөө хамгаалсан арга ядсан арга гэдгийг иргэд харж байгаа. 

Ардчилсан нам Монголын ард түмний мэргэн сонголтод итгэж байна. Сонгогч түмнээ хүндэтгэж байна. 

АН-ын Хуулийн хэлтсийн хуульч Б.Хонгорзул: Нам мөрийн хөтөлбөрийн дагуу сонгуулийн сурталчилгаа хийдэг. Сонгуулийн үйл ажиллагаанд иргэний сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Эрүү, Зөрлийн хуулиар хамгаалдаг. Энэ тохиолдолд нэр дэвшигчийн сонгогдох, нэр хүндэд халдсан, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бид Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын байгууллагад өгсөн байгаа. Сонгогчийн сонгох эрхэд зохион байгуулалттайгаар нэг төрлийн мэдээллийг төлбөртэй, давтамжтайгаар түгээж байгаа нь сонгогчийн сонгох эрхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Энэ мэт үйлдлүүдийг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

АН-ын удирдлагуудын зүгээс дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Яг хэн хэн гэдэг нэр дэвшигчийг яаж гүтгэсэн. Хууль эрх зүйн ямар хариуцлага хүлээлгэх вэ? 

-Нэр бүхий 10 гаруй нэр дэвшигчдийг ял авсан мэтээр гүтгэсэн. Гэтэл хуулийн байгууллага тийм зүйл байхгүй гэдгийг нь баталгаажуулсан. Хуулийн байгууллагуудад тодорхой асуудлаар гомдол мэдээлэл гаргасныг, хуулийн байгууллага богино хугацаанд шалгах үүрэгтэй. Хэн нэгэн нэр дэвшигч бусдыг гүтгэсэн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульд заасан.

 -Ардчилсан нам хандивын дансаа нээсэн үү? 

-Ардчилсан намын хандивын данс нээгдсэн. Бүх нэр дэвшигчдийн хандивын данс нээлттэй, ил тод түмэн олонд нээлттэй байна.