2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
11:00
S32
20°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
23°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S31
17°
22:00
S31
15°

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Э.Дөлгөөн замын засвар, арчлалтын ажлын явцтай танилцлаа

ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг

Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын нөхцөл байдал, замын засвар, арчлалтын ажлын явцтай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөн танилцлаа. Энэ үеэр тэрбээр Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн хүндрэлтэй байдлыг сайжруулах, замын хураамжийн орлогыг түргэн шуурхай гүйцэтгэх зэрэг асуудлаар “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн удирдлагуудтай санал солилцлоо.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар арчлалтын ажилд нэн шаардлагатай байгаа ажилтнуудыг зөөвөрлөх автобус, индүүт машин, замын 119 дэх км-т тээвэрчдийн болон Гэрээт цагдаагийн тасгийг байрлуулах түр кэмпийг яаралтай байгуулж өгөхийг хүслээ.

 
 

“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Э.Дөлгөөн дээрх асуудлуудыг ТУЗ-ийн хуралд яаралтай оруулж, танилцуулахаар болов. Мөн зардлаа багасгаж, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллахын зэрэгцээ нүүрс тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангаж ажиллахыг “Гашуун Сухайт Авто Зам” компанийн удирдлагуудад үүрэг болголоо гэж “Эрдэнэс Монгол” ХХК-аас мэдээллээ.

x