Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт, санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно"

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

ШӨХТГ-аас УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн хяналт тавьж ажиллах талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал зохион байгуулахад авах арга хэмжээний талаар ШӨХТГ-ын дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэл мэдээлэл өгөв. 

Тэрбээр “Улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга зохион байгуулж хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээ авна” гэлээ.

Видео: 

https://www.facebook.com/iKonNews/videos/180461323303760/?__tn__=%2CdkC-R&eid=ARDJHwkJDLac4H7C5PXj0-Qf1MgFJCJS2nCU3sLSgt8ERcqqRRHcPIB9Cd6L-EY_CFZVpNvhFNE74Vco&hc_ref=ARTC21rAnG-5kih7cjbC7sVBAJ1Xw_LA1PZ41J8aBh53IjEGWyhFdwYETrEx8dz5n_I