Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.05.28/

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.28/

https://www.facebook.com/iKonNews/videos/1136970326689820/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар дэлхий дахинд 5.7 сая хүн өвчилж, 356 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 101 мянган тохиолдол бүртгэгдэж 5,000 гаруй хүн нас барлаа. Өвчлөл, нас баралт өмнөх өдрөөс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Манай улсын хувьд 383 хүн шинээр ажиглалтад орж, хоёр хүн тусгаарлах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогийн байдлаар 1,635 хүн ажиглалтад байгаа.

ЗӨСҮТ-ийн халдваргүйжүүлэх баг өчигдөр 165 ачаа, гурван зочид буудал, 11 галт тэргэнд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Сүүлийн 24 цагийн 119 тоот дугаарт 228 хэрэглэгч хандаж, мэдээлэл зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд гадаад улсад байгаа 15 иргэн хандлаа.

Иргэдийн зүгээс зах худалдааны төвийн худалдагч нар амны хаалт зүүхгүй байна гэх гомдлууд хэлж байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.