Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

СОНГУУЛИЙН ДАТА ХАКАТОН: Угаасаа л залуучууд нөлөөтэй...

ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN

2016 оны УИХ-ын сонгуулийн ирцийн дата мэдээллийг шинжилж үзэхэд 18-30 насны залуучуудын оролцоо хэдий бага ч нийт санал өгсөн сонгогчдод эзлэх насны бүлгийн хэмжээгээр тооцвол бусад бүлгээс сонгуульд үзүүлэх нөлөө хамгийн  өндөр байдаг аж.

 

Энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Лийд төгсөгчдийн холбооноос Азийн сантай хамтран залуучуудын сонгуулийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий Сонгуулийн Дата Хакатоныг зохион байгуулсан.  

Тус хакатоны дэд байрын шагналт “Zoom” багийн бүтээлийг танилцуулж байна.        

ЗАЛУУЧУУД СОНГУУЛИЙН ҮР ДҮНД НӨЛӨӨЛДӨГ ҮҮ? БОДИТ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?

 

2016 оны УИХ-ын сонгуулийн ирцийн статистик мэдээллийг харахад 18-25 насны залуусын 50.8%, 60-аас дээш насныхны 97% нь санал өгсөн байгаа нь олон нийт “Залуучууд угаасаа л оролцоогүй, сонгуулийн үр дүн ахмадуудын саналаар шийдэгддэг” гэсэн ойлголтын шалтгаан болж байна.

Гэвч залуучуудын оролцоо хангалтгүй байгаа нь залуучууд нөлөөгүй гэсэн үг биш юм.

Учир нь 2016 оны УИХ-ын сонгуульд санал өгсөн 1.4 сая сонгогчийн 28%-ийг 18-30 насны залуус, 26.8%-ийг 51-ээс дээш насныхан эзэлж байгаа юм. Эндээс дүгнэхэд залуучууд ахмад үеийнхнээс илүү олуулаа санал өгдөг нь харагдана. Нөлөөллийг хэмжихдээ оролцооны хувийг бус санал өгсөн сонгогчдод эзлэх насны бүлэгт шинжилгээ хийж уг мэдээллийг гаргаснаар залуучууд угаасаа л нөлөөтэй байсныг Zoom багийнхан нотолж чадсан. Энэ нөлөөлөл бол бодит байдал! 

 

Тиймээс залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх аливаа үйл ажиллагаанд залуучуудын нөлөө УГААСАА Л өндөр байсныг онцолж, нийгэмд тогтсон өрөөсгөл ойлголтыг залруулж, нөлөөлж чаддагаа мэдсэн залуучуудын оролцоог нөлөөллөөр нь дамжуулан нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. 

 

“УГААСАА Л” ИНСТАГРАМ ХУУДАС

Энэхүү санаагаа тэд гол зорилгоо болгож, бэлтгэсэн дата мэдээлэл, контентуудаа Instagram олон нийтийн сүлжээнд “УГААСАА Л” нэртэй хуудсаар дамжуулан хүргэх төслийг санаачилсан байна.

 

Инстаграм хуудас бол дижитал болон сошиал орчинд ихэнх цагаа зарцуулж буй залуучуудтай харилцах хамгийн ойрын хэрэгсэл бөгөөд мийм \meme\, инфографик, стори, асуулт хариулт, анимейшн зэрэг товч тодорхой зурган мэдээллээр дамжуулан тэдэнд сонгуулийн боловсрол олгох, идэвх оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн сонгожээ.

Инстаграм хуудаст байгаа зарим мэдээллүүд:

Түүнчлэн залуучууд яагаад сонгуульдаа идэвхтэй оролцдог, хэрхэн нөлөөлдөг талаар зарим улсын залуусын үзэл бодлыг асууж, бүтээлдээ багтаасан байна.

Zoom багийн хамт олон:

 

Зүүн гар талаас Г.Адъяа-Очир (дата аналист), Н.Саранзаяа (сэтгүүлч), Б. Мягмарсүрэн (активист), Ц.Ариунсанаа (дизайнер), М.Энхбадрал (судлаач)

 

Лийд төгсөгчдийн холбоо