2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
09:00
S40
13°
10:00
S40
14°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°

Үлэг гүрвэлүүдийг мөхөөсөн астероид дэлхийд хамгийн “аюултай өнцөг”-өөр унасныг эрдэмтэд тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг

Одоогоос 66 сая жилийн өмнө Парис хотын хэмжээнээс хоёр дахин урт диаметр бүхий астероид дэлхийд унаснаар бүх амьд биетийн 75 хувь устсан гэж үздэг.

Харин энэ астероид чигээрээ дэлхийг мөргөсөн үү, тодорхой өнцгөөр унасан уу гэдэг нь өнөөдрийг хүртэл нууц байгаа.

Хэсэг эрдэмтэд уналтын чигийг анх удаа тодорхойлсноо Мягмар гарагт “Nature Communications” сэтгүүлд нийтлүүлжээ.

Астероидын уналтын өнцөг нь хамгийн их сүйтгэлтэй хувилбар болох 60 градус байсныг эрдэмтэд тооцоолж гаргасан байна.

Лондон хотын Империал коллеж, Фрэйбургийн их сургууль, Техасын их сургуулийн эрдэмтэд Мексикийн нутагт оршдог астероидын уналтаас үүссэн 200 км өргөн Чиксулуб тогоонд хэд хэдэн хувилбар тооцоо хийжээ.

Тодруулбал 90, 60, 45, 30 градусын өнцгөөр 12 ба 20 км/секунд хурдтай унахад ямар нөлөө үзүүлэхийг компьютер загварчлалын аргаар тооцоолсон байна.

Ингэхэд тогооноос цуглуулсан мэдээллээр хамгийн зөв хувилбар нь 60 градусын өнцөг байжээ.

Ийм өнцгөөр астероид дэлхийд унахад агаарт цацагдсан материалын хэмжээ хамгийн их байх тооцоо гарсан байна. Агаар мандлын дээд давхаргад дэлхийг бүрхэх хэмжээний тоосонцор, үнс нурам цацагдсан нь нарны гэрлийг хааж, урт өвлийг үүсгэсэн юм.

Үүний үр дүнд дэлхийн амьд организмийн 75 хувь, түүний дотор аварга биет гүрвэлүүд устсан ажээ. Хэрвээ астероид эгц чигээрээ, эсвэл налуу өнцгөөр унасан бол ийм үзэгдэл болохгүй, үлэг гүрвэлүүдийн зарим хэсэг үлдэх боломжтой байсан гэнэ.

Астероид дэлхийд унасны улмаас асар хүчтэй газар хөдлөлт болж, чичиргээ нь Чиксулуб тогооноос 3,000 км зайтай Умард Дакотагийн нутагт ердөө 13 минутын дотор хүрсэн гэдэг.

Энэхүү сүйрлийн дараа зарим амьтад хэрхэн тэсэж үлдсэн нь одоог хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: AFP

 

x