Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер анх удаа АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдлийн худал, үнэнийг шалгахыг дагагчдад нь анхаарууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сошиал сүлжээний Твиттер платформ өчигдөр анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бичсэн зүйл эргэлзээтэй болохыг анхааруулж, найдвартай эх сурвалжаас нягталж шалгахыг уншигчдад зөвлөжээ.

Трамп өчигдөр сонгуулийн саналыг шуудангийн хайрцгаар авах шийдлийг шүүмжилсэн мэдэгдэл твиттер хуудсандаа бичсэн юм.

Тэрбээр шуудангийн хайрцгаар санал авах нь хулгай луйварт өртөх боломжтойг анхааруулахдаа Калифорни мужийн захирагчийн шийдвэрийг жишээ болгосон байна.

Үнэндээ Калифорни муж нь сонгуулийн саналыг шуудангаар хүлээж авахыг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын цорын ганц муж биш юм. 

 

Трампын мэдэгдлийн дор цэнхэр өнгөөр бичигдсэн анхааруулга гарсан байна. 

Твиттер компани анх удаа Трампын мэдэгдэлд “fact-checking” буюу баримтыг нягталж шалгах анхааруулга гарсныг хүлээн зөвшөөрсөн юм. Цаашдаа тус компани Covid-19 тахалтай холбоотой мэдээллүүдэд ийм шалгалт нэмэхээр ажиллаж байгаа гэжээ.

 

Эх сурвалж: Reuters