Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн хөгжимт усан оргилуурыг зургаадугаар сарын 1-нд хийж дуусгана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны нэгдүгээр сарын 20-нд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, төв талбайн урд хэсэгт байрлах хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар болсон билээ.

Бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлыг зургаадугаар сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгаа тухай “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж өмнө нь хэлж байв.

Харин өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа тухай албаны эх сурвалжаас тодруулахад "Одоогоор бүтээн байгуулалтын ажил 80 орчим хувьтай хийгдэж байгаа.

Зургаадугаар сарын 5-ны өдөр дуусган, хүлээлгэж өгөх ёстой. Гэсэн ч Хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу зургаадугаар сарын 1-ний өдөр гэхэд ажлыг дуусгахаар 24 цагаар ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Уг цэцэрлэгт хүрээлэнд 85 метрийн урд, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуугаар оргилдаг усан оргилуур, задгай талбай, нийтийн бие засах газар зэргийг байгуулахаар дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хот тохижилтын газраас ажиллаж байгаа билээ.

Цэцэрлэгт хүрээлэнд хийгдэж буй тохижилтын ажлаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг