Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тагнуулын байгууллагаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Тагнуулын ерөнхий газар /Гэрэл зургийг mpa.mn/

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хуульд заасан харьяаллын гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, дөрвөн гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 87 хэрэгт ажиллагаа явуулснаас найман хэрэг бүртгэлтийн хэрэгт яллагдагчаар татах, найман хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, 23 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, мөрдөн байцаалтын 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлэн шийдвэрлэжээ.