Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д долоо хоногийн дотор хоёр дахь Ми-8 нисдэг тэрэг осолдож, дөрвөн хүн амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Чукоткын хязгаарын Угольные Копи нисэх буудалд Ми-8 нисдэг тэрэг осолдох үеэр дөрвөн хүний амь үрэгдсэн тухай орон нутгийн захиргаа мэдээлжээ.

Ослын шалтгааныг техникийн доголдол гэж урьдчилсан байдлаар тогтоосон тухай ОХУ-ын батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлсэн байна.

Амь үрэгдсэн хүмүүс нь армийн алба хаагчид байжээ. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Москва хотын ойролцоо дадлага сургуулилалт гүйцэтгэж байсан армийн Ми-8 нисдэг тэрэг осолдож, зорчиж явсан хүмүүс амь үрэгдсэн юм.

 

Эх сурвалж: ТАСС