Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Халиун: Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/247212433204868/

2020 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр байгааг ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун хэвлэлийн хурлын эхэнд хэлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Ковид-19 цар тахалын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.

ГБХЗХГ-аас гаргасан удирдамжийг нийслэл болон орон нутгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна" гэв.

20 мянган өрх эрсдэлт нөхцөлд байна

ХНХ-ым сайд, БСШУС-ын сайд, ЭМ-ийн сайдын хамтран баталсан гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналттай байлгах, болзошгүй осол гэмтэл, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамжийг баталжээ.

Энэ удирдамжийн хүрээнд ГБХЗХГ-аас "Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ"-г 2020 оны гуравдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулж 109,991 өрхийг хамруулсан байна. Эдгээр өрхөд 200 мянга гаруй хүүхэд амьдарч байна.

Урьдчилсан байдлаар дүн гаргахад:

  • 109,991 өрхийн 19% буюу 20 мянган өрх эрсдэлтэй,
     
  • 47.6% буюу 50 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай, хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байна.
     
  • Эрсдэл өндөртэй 20 мянган өрхийн 51.1% буюу 10,221 өрхийн 24,246 хүүхдэд дэмжлэг тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөөр амьжиргаа залган амьдарч байна.