2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
10:00
S32
19°
11:00
S32
20°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
23°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S31
17°

Хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг Японы эмч нар анхааруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг

Хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэх нь аюултай болохыг Японы эмч нар анхааруулжээ.

Япон даяар коронавирусийн тархалт буурч, Даваа гарагаас эхлэн Токио болон бусад дөрвөн бүс нутагт хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа юм.

Ингэхдээ хүмүүс хоорондоо зайнаас харилцах, боломжгүй тохиолдолд амны хаалт заавал зүүхийг зөвлөж байна. Харин Японы Хүүхдийн Эмч нарын Холбооноос гаргасан мэдэгдэлд “Нялх хүүхдийн агаар солилцох суваг нарийн байдаг тул амны хаалт амьсгалахад нь бэрхшээл учруулдаг. Тиймээс хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэхээ зогсоохыг зөвлөж байна” гэжээ.

Амны хаалт амьсгалыг нь боогдуулж, цаашлаад зүрхний ажиллагаанд нөлөөлөх аюултайг уг мэдэгдэлд анхааруулсан байна.

Бага насны хүүхдүүдийн дунд коронавирусийн өвчлөл хүндэрсэн тохиолдол маш цөөхөн, сургууль, цэцэрлэгүүдэд халдвар тарсан тохиолдол бараг байхгүй, ихэнхдээ гэр бүлийнхнээсээ халдвар авч байгаа тул амны хаалт зүүхгүй байхад эрсдэл бага гэж эмч нар дүгнэжээ.

АНУ-ын Хүүхдийн Эмч нарын Академи бас хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэх шаардлагагүй гэсэн зөвлөмж гаргаж байв.

 

Эх сурвалж: Reuters

 

x