2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
11:00
S32
20°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
24°
17:00
S32
24°
18:00
S32
23°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S31
17°
22:00
S31
15°

Шатахууны үнэ буурсан учир такси үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг километрт 800 төгрөгөөр явахыг уриаллаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг

 Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнэ буурсан асуудлаар мэдээлэх үеэр холбогдох байгууллагууд үнэтэй холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийлсэн билээ.

Өнөөдөр газрын тосны үнэ буурсан нь түүхэн явдал. Газрын тосны үнээ ил тод, иргэдэд нээлттэй болгох шаардлагын дагуу ажиллаж буйг ШӨХТГ-аас хэлэв. 

 
гэрэл зургийг mpa.mn

Тэгвэл иргэдийн хувьд шатахууны үнэ буурсантай адил бизнес эрхлэгчдийн бараа үйлчилгээний үнэ буурах уу гэх асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. 

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Дэлхийд газрын тосны үнэ буурсан нь бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн үйл ажиллагаагаа ухамсарлаж, хэрэглэгчдээ дээдэлсэн шийдвэр гаргах, үнэ бууруулах боломжоо судлах зэрэг нөхцөл байдлыг үүсгэсэн. Холбогдох судалгаанаас харвал газрын тосны үнэ нийтийн тээвэр, хүнсний бараа бүтээгдэхүүн, эм, тариа, эмнэгийн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлдөг. Тэр утгаараа энэ цаг үед холбогдох газрууд иргэдийн эрх ашгийг хүндэтгэн, үнээ өсгөхгүй байхыг уриалж байна" гэв. 

Газрын тосны үнэ шууд нөлөөлдөг нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбарууд үнээ бууруулахад анхаарч ажиллах хэрэгтэй

 
гэрэл зургийг mpa.mn

МҮЭХ-ны төлөөлөл "Иргэдийн орлого буурсан өнөө үед үнээ буулгахыг нийт ААН байгууллага, компаниуд иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах хэрэгтэй. Эхний ээлжид такси үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг км-т 800 төгрөгөөр явахыг уриалж байна. Дараагийн ээлжид нийтийн тээврийн газарт шаардлага тавихаар ярилцсан” гэв. 

Үндсэндээ шатахууны үнэ 30 гаруй хувиар буурч байгаа тул хэрэглэгчид гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийг бууруулахыг хүсэх нь гарцаагүй. Тэр утгаараа газрын тосны үнэ шууд нөлөөлдөг нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбарууд үнээ бууруулахад анхаарч ажиллах хэрэгтэйг мөн хэлэв.

x