2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
09:00
S40
13°
10:00
S40
14°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°

Британийн ерөнхий сайд Covid-19 өвчнөөр өвдсөний дараа нүдний хараа нь муудсан тухай ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр коронавирусийн халдвараар өвдсөний дараа нүдний хараа нь муудсан тухай ярьжээ.

“Миний хараа муудаж, анх удаа нүдний шил зүүдэг боллоо. Хараа муудсан нь коронавирусийн халдвартай холбоотой байх гэж би бодож байна” гэж тэр ярьсан юм.

Борис Жонсон өнгөрсөн сард Covid-19 өвчин туссаны дараа эрүүл мэнд нь огцом муудаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Жонсон хорио цээрийн дэглэм зөрчсөн өөрийн зөвлөх Доминик Каммингстай холбоотой асуудлаар мэдэгдэл хийжээ.

Каммингс гэр бүлийн хамт дэглэм зөрчин Лондон хотоос 400 км зайтай оршдог сууринд автомашинаар очсон нь саяхан илэрсэн юм. Үүнийх нь төлөө түүнийг албан тушаалаас огцруулах асуудал яригдаж байгаа.

Энэ аялалынхаа үеэр тэр Covid-19 өвчин тусаад эдгэрсний дараа нүдний хараа нь сайжирсан эсэхийг шалгах зорилгоор машин жолоодсоноо ярьж байжээ.

Каммингсийн мэдэгдлийн дараа Англи, Уэльсийн Цагдаагийн Холбооны ерөнхийлөгч Жон Эйптер “нүдний хараа муудсан эсэхээ автомашин жолоодож шалгахгүй байх”-ыг иргэдэд анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Metro.Co.UK

 

x