Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.05.26/

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.26/

https://www.facebook.com/iKonNews/videos/544874346419332/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өвчлөл өмнөх өдрөөс 14,000 буурсан таатай мэдээтэй байна.

Харин манай хойд хөршид сүүлийн хоногт 8,946 өвчлөл шинээр бүртгэгдсэн. Манай олон аймагтай хил залгаа Эрхүү, Буриад, Тува, Читад өвчлөл 78-116 тохиолдлоор нэмэгдэж, эрчимтэй тархаж байна. Ялангуяа Эрхүү хотод сүүлийн гурван өдөр дараалан өвчлөл эрчимтэй нэмэгдлээ. Тиймээс Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин олон нийтийн газар болон хил орчмын бүсээр явахгүй байхыг зөвлөж байна.

119 дугаар 336 иргэнээс дуудлага ирж, зөвлөгөө авлаа. Шуурхай аппликейшнээр дамжуулан гадаад орнуудаас 31 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан байна" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.