Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN

Ашигт малтмал газрын тосны газрын 1 дүгээр байранд /Чингэлтэй дүүргийн  зүүн талд/

10:00 цагаас Шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ЭМЯ-нд

11:00 цагаас Коронавируст халдварын талаарх ээлжит хэвлэлийн хурал болно.

Төв цэвэрлэх байгууламжид

11:00 цагт Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болон холбогдох хүмүүс Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцана.

Батлан хамгаалах яаманд

11:40 цагаас БНХАУ-аас цар тахалын үед ашиглах 1 сая юанийн үнэ бүхий хамгаалах хэрэгслийг Батлан хамгаалах яаманд хүлээлгэн өгнө. Манай улсад олдоц муутай хамгаалалтын хэрэгслүүд байгаа юм байна.

ОБЕГ-т

12:00 цагаас Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийнэ.                                          

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр

12:00 цагаас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулна.

Төрийн ордонд

12:00 цагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх старт-ап бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг хүлээн авч уулзана.

ГБХЗХГ-т

12:30 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.