Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекистан улс үндэсний агаарын тээвэрлэгчээ гадаадын компаниар удирдуулна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Узбекистан улс үндэсний агаарын тээбэрлэгч Uzbekistan Airways компанийнхаа менежмэнтийг гадаадын нэр хүндтэй компанид шилжүүлэх талаар судалж байгааг тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Даваа гарагт мэдээлжээ.

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ асуудлыг засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлсэн ба төрийн өмчит агаарын тээвэрлэгч болон нисэх буудлын үйл ажиллагааг хариуцдаг охин компанийнх нь менежмэнтийг гадныханд шилжүүлэх санал боловсруулахыг холбогдох албаныханд даалгасан гэнэ.

Uzbekistan Airways нь 16 ширхэг Boeing, 11 ширхэг Airbus нисэх онгоцтой, өнгөрсөн онд 3.8 сая зорчигч тээвэрлэжээ.

Коронавирусийн цар тахал компанийн санхүүгийн нөхцөл байдалд хүнд цохилт болсон юм. Хямралыг даван туулахын тулд тус компани зорчигч тээврийн хоёр онгоцоо ачааны зориулалттай болгон өөрчилжээ.

 

Эх сурвалж: Reuters