Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын МСС: Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудын анхааралд

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 26
Сурталчилгаа
 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр


ЦАХИМ ХУРЛЫН УРИЛГА


Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудын анхааралд

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг (“Компакт гэрээ” гэх) 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотод ойрын ирээдүйд учирч болзошгүй унд-ахуйн усны хомстлыг шийдвэрлэн, цаашид өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

Компакт гэрээний хэрэгжилтийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх) нь Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд дараах барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх, урьдчилсан сонголт бүхий олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

  • Олборлосон усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, SCADA систем суурилуулах ажил;
  • Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажил тус тус багтана.

Монголын МСС эдгээр барилга, угсралтын ажил болон МСК-ын Худалдан авах ажиллагааны журмын талаар мэдээлэл өгөх цахим хурлыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудыг тус цахим хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.

Огноо: 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Цаг: 10:00-11:00 (Улаанбаатар хотын цагаар)

Хурлын цахим холбоос: https://bit.ly/36wsfy7

Хурлын хөтөлбөр:

  • Компакт гэрээ болон Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн тухай ерөнхий мэдээлэл,
  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд хийгдэх барилга, угсралтын ажлын танилцуулга,
  • МСК-ын худалдан авах ажиллагааны журам, бусад холбогдох дүрэм, зааврын танилцуулга,
  • Татварын зохицуулалт, гэрээний төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл,
  • Асуулт, хариулт.

Монголын МСС-аас зарлах нээлттэй худалдан авалтын тухай мэдээлэл хүлээн авах, тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон компаниуд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим шуудангаар холбоо барина уу.

Монголын Мянганы сорилтын сан

5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-гийн гудамж, 1 дүгээр хороо

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот-14210, Монгол Улс


 

Mongolia Water Compact

Water Supply Project

Invitation for All interested bidders – Webinar on Planned Works Procurements of MCA-Mongolia

The United States of America, acting through the Millennium Challenge Corporation and the Government of Mongolia have entered into a Millennium Challenge Compact for Millennium Challenge Account assistance in the amount of 350 million USD to help facilitate poverty reduction through economic growth in Mongolia (the “Compact”). The Compact will assist the Government of Mongolia in alleviating an imminent water shortage and meeting the projected demand for water in the capital city of Ulaanbaatar for residential consumers and commercial and industrial users.

Millennium Challenge Account-Mongolia (“MCA-Mongolia”), an accountable entity established to oversee the implementation of the Compact, intends to conduct pre-qualifications which will be followed by competitive biddings for the works contracts under Downstream Wells Activity.

Featured Procurements:

  • Construction of an Advanced Water Purification Plant/SCADA (AWPP);
  • Construction of Well houses, Pumping Station, and Conveyance.

Date of the Webinar: June 12, 2020

Time of the Webinar: 10:00-11:00 AM (UB time)

Link of the Webinar:  https://bit.ly/36wsfy7

This webinar intends to provide interested bidders with the following general information about the Compact activities and works contract packages:

  • An overview of Mongolia Water Compact and Water Supply Project;
  • Planned construction works under the Water Supply Project;
  • MCC’s Procurement Procedures and Processes;
  • Tax, payment, and other compliance issues; and
  • Q&A Session.

Interested eligible contractors who wish to be included in the mailing list to receive a copy of advertisements, or those requiring additional information, should contact the Procurement Agent for MCA-Mongolia at PA-Mongolia@charleskendall.com with copy to procurement@mca-mongolia.gov.mn.

Millennium Challenge Account-Mongolia

5th Floor, MPM Complex, UNESCO Street, 1st khoroo,

Sukhbaatar District, Ulaanbaatar – 14220, Mongolia

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.