Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Аюушжав: Цаасан дээрх гарын үсэг БАЯРТАЙ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 26
Сурталчилгаа

Хамгийн уян хатан, хүртээмжтэй хэрэглээ бүхий цахим гарын үсэг буюу тоон гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлэгч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй Тридум Кэй компанийн гүйцэтгэх захирал Л.Аюушжавтай ярилцлаа.

 

Цахим гарын үсэг гэж яг юу юм бэ?

Хамгийн энгийнээр тайлбарлавал цахим орчинд таныг яг өөрөө мөн гэдгийг бүрэн нотолж чадах, хуулиар баталгаажсан дижитал технологийг хэлээд байгаа юм. Яг л цаасан дээр зурсан гарын үсэгтэй адил хүчин төгөлдөр. Таны гарын үсэг, хурууны хээ цор ганц байдаг шиг цахим гарын үсэг ч мөн адил давтагдашгүй тоон утгыг агуулдаг, таныг таних илэрхийлэл болно.

Аюулгүй байдал, нууцлалын хувьд ч олон улсын түвшинд хамгийн найдвартай шийдэл болдог. 

Зайлшгүй өөрийн биеэр очиж, дугаарлаж зогсоод, гарын үсгээ зурж, өөрийгөө таниулж байж авдаг олон үйлчилгээнүүдийг энгийн иргэн гар утсаа ашиглаад л цахим гарын үсгээрээ авчих боломжтой болсон цаг ирээд байна.

 

-Цахим гарын үсэгтэй болсноороо яг ямар боломжийг олгож байгаа вэ? Ер нь яагаад заавал цахим гарын үсэг ашиглах шаардлага бий болдог юм бэ?

Дэлхий дахинд техник технологи хөгжсөөр, төрийн, бизнесийн, амин хувийн гээд ямар ч ажлын хурд минут, секундаар хэмжигддэг болсон. Цаг хэмнэдэг, мөнгө хэмнэдэг, давхар аливаа ажлын үр ашгийг нэмэгдүүлдэг, байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүд дэлхийг шуугиулж байна. Жишээ нь COVID-19 цар тахал дэгдэж эхэлснээс хойш Zoom Video Conferencing компанийн хувьцаа 100%-иар өсч Zoom-ийг хэрэглэхгүй хүн, албан байгууллага байхгүй болж.

Энэ цар тахал том жижиг гэлтгүй бүхий л бизнес эрхлэгчдийн шандсыг шалгаж байгаа ч хэн нь тунаж үлдэж байна гэхээр техник технологийг хамгийн сайн нэвтрүүлсэн, холын зайнаас ажлаа үр дүнтэй урагшлуулж чадаж байгаа бизнесүүд л тодорч байгаа юм.

Монголд ч ялгаагүй. Бид үйл ажиллагаагаа улам автоматжуулж, дэлхийтэй хөл нийлүүлээд урагшлах учиртай. Гарын үсэг зуруулах гэж даргаа хүлээдэг цаг өнгөрсөн. Ямар ч завгүй байсан хэдхэн минутад л чухал асуудлуудаа шийдээд хурдтай урагшлах боломж бид нарт бүгдэд нь байна.

Өнөөдөр зайлшгүй биеэр очиж, дугаарлан зогсоод, гарын үсгээ зурж, өөрийгөө таниулсны эцэст авдаг маш олон үйлчилгээ бий. Тэгвэл энэ олон үйлчилгээнүүдийг цахимаар, цаашлаад гар утсаа ашиглаад авах боломжийг цахим гарын үсэг олгож байна гэсэн үг юм. Заавал замын түгжрэлд орж, хаа нэг газар оочерлож зогсох шаардлагагүйгээр 24 цагийн турш хаанаас ч авах боломжийг олгоно.  

 

-Иргэд, аж ахуй нэгжүүд тухайлбал цахим гарын үсгийг ашиглаад ямар үйлчилгээ авч болох талаар илүү дэлгэрүүлэхгүй юу?

-Технологийн энэ боломж маш олон давуу талыг бий болгож байгаа.

Банкинд данс нээлгэх, зээлийн болон даатгалын гэрээ байгуулах, төрийн үйлчилгээ авах гээд бүхий л үйлчилгээг Цахим гарын үсгээрээ хэрэглэгч өөрийгөө таниулаад зайнаас авчихна.

Тиймээс өөрийн үйлчилгээгээ цахим болгож ачааллаа бууруулж, хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх үйлчилгээ хүргэх зорилготой маш олон байгууллагууд бидэнтэй хамтран ажиллаж эхлээд байгаа.

Тодорхой жишээ дурдвал байгууллагууд нийгмийн даатгалын тайлангаа цахимаар тайлагнадаг болоод нилээдгүй хугацаа өнгөрч байна. Цаасан дээр хэвлээд аваад очих огт хэрэггүй болсон гэсэн үг. Мөн албан хэрэг хөтлөлтийн smart office системд цахим гарын үсгээрээ албан бичгүүдээ боловсруулж ашиглаж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл Авто Тээврийн Үндэсний Төвөөс шинээр нэвтрүүлж байгаа AutoBox ухаалаг утасны аппликэйшндээ нэвтрүүлж, нийтэд танилцуулахад бэлдээд явж байна. Авто машин эзэмшдэг хүмүүст тун хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг нэгтгэсэн аппликэйшн. Үүн дээр цахим гарын үсгээрээ баталгаажуулаад нэг хүнээс нөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшил шилжүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Мобиком корпорацийг мөн дурдахгүй өнгөрч болохгүй. Дижитал үйлчилгээнд цахим гарын үсгийг нэвтрүүлж, харилцагчиддаа цаг хугацаа хэмнэх боломж олгох үүднээс Candy pay цахим мөнгөний хэтэвчийг ашиглах үндсэн гэрээ болон Candy зээл авах гэрээг цахим гарын үсгээрээ баталгаажуулдаг болсон.

Үүнээс гадна бид Мобиком корпорацитай хамтраад СИМ карт дээр суурилсан цахим гарын үсгийг нэвтрүүлсэн байгаа.

 

-Гар утсаа ашиглаад гарын үсгээ зурна гэсэн үг үү?

Яг тийм. Манай компанийн хувьд зөвхөн компьютерээр хязгаарлагдахгүй, гар утас, таблет зэрэг зөөврийн төхөөрөмжүүд дээрээсээ гарын үсгээ зурах боломжтой хувилбаруудыг анх удаагаа танилцуулаад байна. Хэрэглэгчдийн талаас аваад үзвэл цахим гарын үсгийг нь дотроо агуулсан ямар нэг төхөөрөмж биедээ авч явах шаардлагагүй, хамгийн хялбар шийдэл бол бидний санал болгож байгаа СИМ картанд буюу гар утсанд суурилсан үйлчилгээ гэж итгэж байгаа. Бидний Мобиком корпорацитай хамтран нэвтрүүлсэн уг үйлчилгээ нь цахим гарын үсгийн бодит амьдрал дээрх хэрэглээг хамгийн энгийн, хялбар түвшинд авч ирсэн хэрэглээ. Гар утсаараа дамжуулан гарын үсгээ зурж, хүссэн үйлчилгээгээ авах боломжтой болж байна гэсэн үг. Энэ үйлчилгээг ашиглахыг хүсэж байгаа хүмүүс Мобикомын салбаруудад очиж симээ солих юм.

Та ч бас хоцролгүй цахим гарын үсгийг компьютераасаа, гар утаснаасаа зурах боломжтой. Битгий хоцроорой гэж дахин дахин захья.

 

Бид нар сонин, сэтгүүлээс мэдээ уншихаа бараг больсон байна шүү дээ. Та энэ нийтлэлийг дэлгэцэн дээрээсээ уншиж байгаатай адилхан одоо гарын үсгээ ч гэсэн ухаалаг төхөөрөмжөөрөө зурах цаг нь болчихож.

Өнөөдрөөс хойш та дахиж цаас хэрэглэх шаардлагагүй болчихов уу даа?

Tridum Key компанитай холбогдох бол ЭНД дарж вэб сайттай нь танилцаарай.

Эсвэл 7012-0722 дугаараар холбогдож, мөн info@tridumkey.mn и-мэйл хаягаар мэдээлэл авах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.