Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Токиод халдварын тохиолдол тууштай буурч байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхий дахинд COVID-19 цар тахлын тохиолдлын тоо хэрхэн нэмэгдсэн талаар болон улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлээ. 

COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоогоор АНУ, Бразил, ОХУ дэлхийн хэмжээнд тэргүүлсэн хэвээр байна. 

АНУ

АНУ-д өчигдөр 26,100 гаруй шинэ тохилдол, 1,000 гаруй нас баралт бүртгэгджээ. Нийт халдвар авсан хүний тоо 1.6 сая гаруй байгаагаас 450,000 хүн эдгэрч, 97,000 гаруй хүн нас барсан. 1 сая гаруй хүн идэвхтэй халдвартай байна. 

Бразил

Бразил улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад өчигдөр 15,800 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 363,000 гаруйд хүрлээ. Нийт халдвар авсан хүнээс эдгэрсэн тохиолдол 150,000 шахам, нас баралт 22,600 гаруй байгаа бөгөөд эндэгдэл 6.2 хувь байгаа юм. 

ОХУ

ОХУ-д өчигдөр 8,599 хүн шинээр халдвар авсан. Нийт батлагдсан халдварын тоо 344,000 гаруйд хүрсэн. 

Энэтхэг

Энэтхэг улсад өчигдөр COVID-19-ийн 6,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр тус улсад батлагдсан тохиолдлын тоо 131,000 гаруй боллоо.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүс:

Сингапур

Сингапур улсад өчигдөр 548 тохиолдол бүртгэгдсэн. Үүний гурав нь дотоодын халдвар бол үлдсэн нь гадаадын цагаач ажилчдын дотуур байранд гарсан кластер халдвартай холбоотой тохиолдлууд аж.

БНСУ

БНСУ-д ням гарагт 16 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ.  Шинэ тохиолдлын 13 нь дотоодын халдвар бол 3 нь гаднаас зөөвөрлөгдсөн. Мөн шөнийн клубээс эх уурхайтай халдварын тохиолдлын тоо 225 болсон талаар Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн. 

Халдвар авсан хүмүүсийн 96 нь шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн иргэд бол 129 нь тэднээс хоёрдогч байдлаар халдвар авсан ойрын хавьтал байна. 

Япон

Япон улсад өчигдөр 42 шинэ тохиолдол бүртгэгдсэний 14 нь Токио хотод илэрсэн байна.

Сүүлийн долоо хоногт Токио хотод бүртгэгдэж байгаа шинэ тохиолдол 100,000 хүн амд 0.5-аас доош болж тууштай буурч байгаа. Энэ нь онц байдлыг цуцлах үндсэн шалгуурын нэг тул Токио, Чиба болон бусад онц байдал мөрдөгдөж буй муж, хотуудад онц байдлыг цуцлах шийдвэр гаргаж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлсэн. 

БНХАУ

БНХАУ-д сүүлийн 24 цагт 11 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 10 нь ӨМӨЗО-д гадаад улсуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Одоогоор ӨМӨЗО-д 150 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзэж байгаа бөгөөд шинж тэмдэггүй халдвар бүртгэгдээгүй гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос мэдэгдсэн.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/267401067643915/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.