Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Товлолт вакцинаа НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан ДЭМБ-ын гэрчилгээтэй орноос хуучин хэвээрээ авч байгаа"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл COVID-19 халдвартай холбоотойгоор манай улс хүүхдийн товлолт вакцинаа сольсон эсэх тухай сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр хэлэхдээ “COVID-19 халдвартай холбоотойгоор дэлхийн 60 гаруй орны 80 орчим сая хүүхэд вакцинаасаа хоцорч байгаа. Үүнийг ДЭМБ-аас ч анхааруулж буй.

Харин манай орны хувьд ямар нэг вакцины тасалдал үүсээгүй бөгөөд бид урьдчилж нөөцөлсөн.

Мөн манай улс тусгай үүргийн онгоцоор тухай бүрт нь вакцинуудаа татан авч буй.

Түүнээс гадна манай улс вакцинаа солиогүй. Хуучнаараа НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан ДЭМБ-ын гэрчилгээ, баталгаатай орноосоо товлолт вакцинаа авч байгаа.

Энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлсэн тавьсан хүний дурдсан хоёр төрлийн вакцин нь БНСУ бол Белги улсын үйлдвэрийнх юм" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/267401067643915/?v=267401067643915

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.