Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Өчигдөр 22 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

 ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа эмчлэгдэж байгаа хүмүүсийн талаар болон шинжилгээний хариуг мэдээллээ.

Тэрбээр “Тавдугаар сарын 24-нд буюу өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 22 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Түүнээс гадна өнөөдөр халдвартын клиникээс дахин нэг хүн эдгэрч, сувилал руу шилжиж байна.

Ингээд:

  • Нийт батлагдсан тохиолдол 141,
  • Эдгэрсэн-33,
  • ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 108 хүн байна.

Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд байгаа бол дөрвөн хүн гэртээ тусгаарлалтад байна. Харин 10 хүний ажиглалт, тусгаарлалтын хугацаа нь дууссан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 125 хүн байгаагаас 108 нь эмчлэгдэж буй. Харин үлдсэн 17 нь ажиглалт, судалгаанд байгаа хүмүүс юм.

Тандалт судалгаа үргэлжилж байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/267401067643915/?v=267401067643915

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.