Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын ерөнхий сайд газар хөдлөлтөөс айдаггүйгээ телевизээр харуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө телевизийн шууд хөтөлбөрт видео холбоогоор ярилцлага өгч байсан Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн газар хөдлөлтөөс айдаггүйгээ хүмүүст харуулжээ.

Түүний ярилцлагын үеэр нийслэл Веллингтоноос хойд зүгт 80 км зайтай Левин хотод төвтэй 5.8 магнитудын газар хөдлөлт болсон юм.

Ерөнхий сайдын байгаа барилгад чичиргээ үүссэн нь шууд ярилцлагын үеэр харагдсан байна. Гэсэн ч тэр маш тайван байж, чичиргээ зогсохыг хүлээж байв.

Ардерн энэ үед хөтлөгчид хандан “Манай энд бага зэрэг газар хөдөлж байна. Бид зүгээр, Райан. Миний дээр гэрлийн бүрхүүл алга, барилгын дотоод бүтцэд аюултай зүйл алга” гэж хэлээд инээмсэглэж байжээ.

Чичиргээ зогссоны дараа тэр ярилцлагаа үргэлжлүүлсэн байна.

Жасинда Ардерн коронавирусийн цар тахлаас улс орноо амжилттай сэргийлж чадсан удирдагч хэмээн магтуулж байгаа. Саяхан явуулсан санал асуулгаар тэр Шинэ Зеландын сүүлийн 100 жилийн түүхэнд хамгийн өндөрт рэйтингтэй ерөнхий сайд болжээ.

Эх сурвалж: Mashable