Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын улмаас АНУ-ын том хотуудад хөл хорио тогтож, ресторан зоогийн газрууд хаагдсан нь хархнуудыг хоол хүнсгүй болгож, өлсгөлөнд автуулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв хотуудын хархнуудын зан авир улам түрэмгий болж байгааг иргэдэд анхааруулжээ.

Өлссөн хархнууд гудамж талбайд олноор ил гарч, хоол хүнсний шинэ эх үүсвэр хайж эхэлснийг олон эх сурвалж мэдээлсэн байна. Үүнтэй холбоотой төрөл бүрийн халдварт өвчин гарах, хүн рүү харх дайрах аюул эрсдэл нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.

Саяхан Нью Орлеан хотын гудамжинд хархнууд бэлчиж байгааг харуулсан видео дүрс сошиал сүлжээнд тарсны дараа тус хотын эрх баригчид устгалын арга хэмжээ авч эхэлсэн байна.

Хархнууд амьд үлдэхийн тулд үр зулзагаа идэх зэргээр каннибализм хийж эхэлсэн тухай баримт мэдээлэл ирсний дараа Нью Йорк хотын захиргаа мөн хархтай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ.

 

Эх сурвалж: Business Insider