Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотын орон сууцны хороололд буудалцаан болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Москва хотын орон сууцны хорооллын дунд Ням гарагт олон хүн оролцсон буудалцаан болжээ.

Эхэндээ хоёр машин нарийн зам дээр зөрж чадалхгүй жолооч нар нь маргалдаж эхэлсэн бол сүүлдээ АК-47, гар буу зэргээр зэвсэглэсэн этгээдүүд маргаанд оролцож, харилцан буудалцаж эхэлсэн байна.

Зарим эх сурвалжууд үүнийг оршуулгын бизнестэй холбоотой маргаанаас үүдэлтэй гэж мэдээлжээ.

Цагдаа нар буудалцаанд оролцсон таван хүнийг баривчилсан байна. Буудалцааны үеэр тус хороололд түрээсийн байр үзэхээр явсан гэх нэг хүн суманд оногдож шархдсан тухай мэдээлжээ. 

Цагдаа нар зэвсэгт этгээдүүдэд хүний амь хөнөөхийг завдсан, галт зэвсэг хууль бусаар биедээ авч явсан, олон нийтийн газарт танхайрсан хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: Russia Today