Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Москва хотын нийт оршин суугчдын 12.5%-д буюу 1.5 сая орчим хүнд COVID-19-ийн эсрэг биет үүссэн байх боломжтой гэж дүгнэжээ"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Дэлхийн хэмжээнд ОХУ, Бразил, АНУ батлагдсан халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол Перу, Чили улсад халдвар хүн амын дунд өндөр хүрээнд тархаж байна.

АНУ

Тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр тавдугаар сарын 23-ны өдөр 24,000 гаруй шинэ халдвар, 1,800 гаруй нас баралт бүртгэгдсэн байна.

Бразил

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 14,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 347,000 гаруй болжээ. Мөн өдөр 1,000 гаруй хүн нас барж, нийт эндэгдэл нь 21 мянга гаруйд хүрчээ.

Перу

Өчигдөр 4,000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэн, нийт тохиолдлын тоо 115 мянга гаруй болсон болсон.

Чили 

Өчигдөр 3,500 гаруй тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 65 мянгыг давсан.

ОХУ

Өчигдөр 9,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо нь 336,000 гаруй болсон. Тавдугаар сарын 15-ны өдрөөс Москва хотын оршин суугчдад КОВИД-19-ийн эсрэг биетийг илрүүлэх шинжилгээг эрчимтэй хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 50 мянган хүн шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний дүнгээс тооцоолон харахад Москва хотын нийт оршин суугчдын 12.5 хувь орчим нь буюу 1.5 сая орчим хүнд КОВИД-19-ийн эсрэг биет үүссэн байх боломжтой гэж дүгнэжээ.

Сингапур

Өчигдөр 642 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар эмнэлэгт 711 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа юм байна. Мөн тус улсад эдгэрч гарсан хүний тоо 14,000 байгаа бол нийт бүртгэгдсэн хүний тоо 31,000 гаруй болсон байна.

БНХАУ

Өчигдөр гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь Шанхай, Гуандун, нэг нь Жилин аймагт бүртгэгдсэн.

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2688954074717773/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.