Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжсэн

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 орон нутагт дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгдэж 5 сая гаруй хүн өвчлөөд байна. 1,900 гаруй хүн сүүлийн 24 цагийн байдлаар нас барсан. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 9,434 хүн шинээр халдвар авч, өвчилжээ. Манайтай хил залгадаг тус улсын хотуудад өмнөх өдрөөс өвчлөл нэмэгдэж, тархалт эрчтэй тархаж буй нь хэвээр байна.

Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн нь эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 109 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт ажиглалтад нэг хүн нэмэгдэж орсон. Ингээд нийт 1,391 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байсан нэг \Токио Ин буудалд ажиглалтад байсан\ хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжсэн байгаа.

ДЭМБ ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр хийх үеэр архаг хууч өвчтэй хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүст онцгой анхаарахыг анхааруулсан" гэв. 

ШУУД ҮЗЭХ: \2020.05.24\

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2688954074717773/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.