Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

“The HU” хамтлагийн бүтээл Монголдоо худалдаалагдана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 2
Сурталчилгаа

Орчин үеийн рок хөгжмийн урсгалд Монгол хамтлаг хувьсгал хийж, Хүннү рок урсгалыг дэлхийн амьд хөгжим сонирхогчид сонирхон судалж, монгол хэлээр тэдний дууг стадион дүүрэн хүмүүс түрэн дуулна гэж төсөөлж байсангүй. 

The HU хамтлаг үндэсний язгуур урлагаа рок хөгжмийн урсгалтай хослуулан цоо шинэ ХҮННҮ РОК урсгалыг дэлхийд таниулж яваа бахархалт залуус. The HU хамтлаг нь “Papa Roach”, “From Ashes to New” зэрэг алдартай хамтлагуудтай мөр зэрэгцэн “Better Noise Music” лэйбл-д харьяалагдаж байна. The HU хамтлагийн “Gereg” цомог нь billboard-ийн нэгдүгээр байранд, Itunes chart-д хоёрдугаар байранд орж байсан нь саяхан билээ. Тус хамтлаг нь 2019 онд 13 оронд 62 удаагийн тоглолт хийсэн бол 2020 онд 10 оронд 23 удаагийн тоглолт хийсэн байна. Хамгийн сүүлд энэ оны 5-р сард тэдний Wolf totem cингл Music choice-ийн хамгийн их татагдсан рок дуугаар шалгарчээ. 

The HU хамтлагийн тоглолтын тасалбар, цомог, нэрийн бүтээгдэхүүнд албан ёсны сайтаасаа гадаадын олон улсад борлуулагддаг бөгөөд борлуулалтын тоо ч өндөр байдаг. 

Монголчууд бидний хувьд The HU-аар бахархаж, бас омогшиж тэдний тоглолтын сургийг хүлээж, нэрийн бүтээгдэхүүнийг нь гаднын сайтаас харж сайрхсаар удаж байгаа. Энэ бол гоё…

 

Харин, Shoppy music хамт олон Монгол залуустаа бахархалт The HU хамтлагийн цомог, нэрийн бүтээгдэхүүнийг хүргэхээр ажиллаж тэдний харъяалагддаг “Better noise music” label-тэй албан ёсоор хамтран ажиллахаар болсоноо дуулгаж байгаадаа баяртай байна. Энэхүү лэйбл нь Монголын The HU хамтлагийн пянз, цомог, мерчиндайз бүтээгдэхүүнийг борлуулдаг бөгөөд “Shoppy music” платформ дээр The HU цомог, тэдний нэрийн бүээгдэхүүнүүд албан ёсоор борлуулагдах болно. Түүнчлэн цаашдаа дэлхийн олон лэйбл, энтертайнмэнт компаниудтай хамтран ажиллах хэлэлцээр хийгдэж эхэлсэн байгаа бөгөөд та бүхэнд дэлхийн болон Монголын хөгжмийн бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг нэгтгэн хүргэж байгаадаа shoppy music-ийн хамт олон маш их баяртай байна. 

Удахгүй шинэ, шинэ мэдээ, мэдээлэлтэй уулзацгаая. 

The HU хамтлаг болон менежер продюсер ноён Дашдондог, Tuga Namgur нарт гүн талархал илэрхийлье. 

Shoppy Music-т зочлох:  https://shoppy.mn/music

 

 

Facebook: https://bit.ly/Shoppy_fb

Инстаграм: https://bit.ly/Shoppy_Insta  

Website: https://shoppy.mn/

? Апп татах (IOS): http://bit.ly/Shoppy_Iphone

? Апп татах (Android): http://bit.ly/Shoppy_Android

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.