2020/06/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,808.78₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
03:00
S29
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S32
08:00
S32
09:00
S30
11°
10:00
S30
13°
11:00
S26
15°
12:00
S26
15°
13:00
S26
15°
14:00
S26
17°

СЕХ яагаад Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай гэж үзэв?

ikon.mn
2020 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг
mpa.mn

Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч дуусаад байна. Ийнхүү СЕХ баримт бичгийг нягталсны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэх, эсэхийг шийдэх юм. 

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын нэг болох мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх заалтын дагуу 208 бие даан нэр дэвшигч Үндэсний аудитын газарт  мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Гэвч энэ тоо хасагдсаар өчигдрийн байдлаар 137 бие даан нэр дэвшигчийг бүртгэснээ СЕХ-ноос мэдэгдсэн билээ. Эдгээрээс шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 2-3 хүнийг хасаж буй бололтой. 

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байсан Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай хэмээн авч үлдээд байгаа аж. Дээр дурдсан 2-3 хүнээс бусдынх нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвших эрх нь нээгдсэн гэж хэлж болно. 

"Баримт бичиг нь шаардлага хангаагүй" гэх цөөн хэдэн хүний тоонд Н.Номтойбаярыг оруулсан бололтой. Чухам ямар шалтгаанаар түүнд нэр дэвших эрхи "өгөхгүй" байгаа нь тодорхойгүй ч"нягтлах" шаардлагатай гэсэн тайлбар хэлж материалыг авч үлдсэн болохыг эх сурвалж хэлэв.

Ямартай ч сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн цагаас эхлэн элдэв дайралт, гүтгэлэгт өртөх болсон Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх улс төрийн захиалга хэрэгжиж эхлэв үү гэж хардахаар байна. 

Нэр дэвшигчийн баримт бичиг бүрдүүлэхдээ ямар нэгэн зөрчил гаргаагүй, хуульд заасны дагуу СЕХ-нд хүргүүлсэн атал тодорхойгүй шалтгаанаар Н.Номтойбаярыг сонгуульд өрсөлдүүлэхгүй байх үүрэг даалгавар хэн нэгэн өгч, түүнийг нь хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгийг харах үлдээд байна.  

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу “УИХ-ын сонгууль 2020”-той холбоотой бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв
x