Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагма: Цар тахлын үед Монгол Улс вакцинаа солиогүй

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас ээлжит зөвлөгөө, мэдээллийн цагаараа үндэсний товлолт вакцины талаар мэдээллийг хүргэлээ. 

Цар тахлын улмаас дэлхийн дахинд 13 сая хүүхэд товлолт вакцинд хамрагдаж чадаагүй байна. Харин манай улсад үндэсний товлолт хугацаанд нэр төрлийн вакцинуудыг зургаан сараар нь нөөцөлсөн тул дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа юм. Мөн жил жил бүрийн тав, аравдугаар сард нөхөн дархлаажуулах арав хоногийн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд "Вакцин бүх нийтийн төлөө" уриан дор арав хоногийн тэмдэглэн өнгөрүүлж, товлолт хугацаанд вакцинаа хийлгэж чадаагүй хүүхдүүдийг хамруулжээ. 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "0-5 настай хүүхдийг үхэлд хүргэх шалтгаан болдог улаанбурхан, халдварт саа зэрэг өвчин цар тахлын үед зэрэгцэж дэгдэх эрсдэлтэй учир ямар халдварт өвчний үед товлолын вакциныг тогтвортой хийх ёстой гэж үзэж байгаа" хэмээв.

Түүнчлэн өчигдөр нийгмийн сүлжээнд давтан вакцин хийлгэхэд урвал хүндрэл өгсөн тухай болон цар тахлын үед вакцинаа сольсон байх магадлалтай тухай мэдээлэл тархсан. Үүнд тэрбээр "Монгол Улс коронавирусийн халдварын үед вакцинаа солиогүй. Жилд хоёр удаа ханган нийлүүлэлт хийгддэг. Тодруулбал, оны эхний хагас жил болон сүүлийн хагас жилд ханган нийлүүлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гэрчилгээ авсан, чанарын шаардлагын хангасан вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газар авч, 0-15 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулдаг. 

Өөрөөр хэлбэл 2019 оны сүүлийн хагас жилд авсан вакцинаараа хүүхдүүдийг дархлаажуулж байна" гэв.

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/637541310165282/