Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хумхаа өвчний эсрэг эмүүд COIVD-19-өөс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй эсэхийг тогтоох судалгаа эхэлжээ"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эмийн судалгаа хийгдэж эхэлснийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллийн үеэр хэллээ. 

Тодруулбал "Оксфордын их сургуулийн эрдэмтдийн ахалсан нэгэн томоохон судалгаа хийгдэж эхэлсэн байна. Уг судалгаа нь хумхаа өвчний эсрэг эмчилгээнд хэрэглэдэг эмнүүд COIVD-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй эсэхийг тогтоох зорилготой аж. 

Өөрөөр хэлбэл, судалгааны үр дүнд дээрх эмүүд урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтооно. 

Судалгаанд Европ, Ази, Африк, Өмнөд Америкийн орнууд дахь халдвартай хүмүүстэй тулж ажиллаж байгаа эмнэлгийн 40 гаруй мянган ажилчныг хамруулах бөгөөд судалгааны дүн 2020 оны төгсгөл гэхэд гарна гэсэн төлөвлөгөөтэй байгааг мэдээлсэн" гэлээ.