Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөрийн нөхцөл ирэх долоо хоногт тодорхой болно"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын үед үүрэг гүйцэтгэж буй төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 

Эхний удаад 1,300-1,500 өрх бэлэн орон сууцанд орно хэмээн Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг мэдээлж байв

Уг ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нийслэлийн Орон сууцны корпорацын захирал Б.Сүхбаатараас тодруулахад "Хөтөлбөрийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхийн тулд Ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоогоор бүртгэл эхлэх хугацааг хэлэхэд эрт байна. Ирэх долоо хоногт бүртгэлийн хугацаа, нөхцөл зэрэг мэдээлэл тодорхой болно" гэв. 

Орон сууцыг түрээслэн өмчлөх хөтөлбөрийг нийслэлд өнгөрсөн жил хэрэгжүүлж байв. "Буянт-Ухаа 2" хороололд 972 айлын орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд эзэмшүүлэх сонгон шалгаруулалт зарлахад 35 мянга гаруй хүн бүртгүүлж байсан билээ.