Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг гадаа үзэх зориулалттай анхны TV-ээ худалдаанд гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани гадаа үзэх зориулалттай анхны TV-ээ өчигдөр АНУ, Канадын зах зээлд борлуулж эхэлжээ.

Цаашдаа дэлхийн бусад улс орнуудын зах зээлд зарж эхлэх юм байна.

 

“The Terrace” нэртэй шинэ зурагт нь 4K QLED дэлгэцтэй бөгөөд хамгийн жижиг буюу 55 инчийн хэмжээтэй нь $3,500 үнээр борлуулагдах ажээ.

Энэ нь ижил хэмжээтэй энгийн зурагтнаас бараг 10 дахин өндөр үнэтэй гэсэн үг юм.

Илүү үнэтэй болгож байгаа шалтгаануудын нэг нь “The Terrace”-ийн ус, тоосноос хамгаалагдсан хийц ажээ. IP 55 стандартын хамгаалалт нь борооны ус, шороо тоосыг нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.

Үүнээс гадна шинэ зурагт нь HDBaseT нэртэй хүлээн авагчийг дотроо багтаасан юм. Ингэснээр гэр дотор байгаа тоглуулагч төхөөрөмж, кабелийн болон IPTV боксыг гадаа байгаа зурагттай холбох боломжтой.

Гадаа орчинд зориулагдсан бас нэг технологи нь түүний энгийн зурагтнаас илүү хурц гэрэлтэх чадвар юм.

Энэ нь байгалийн гэрэлтэй орчинд дүрсийг тод харуулах боломж олгож байгаа ажээ.

 

Эх сурвалж: CNET