2020/05/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,803.58₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
15:00
S32
21°
16:00
S32
21°
17:00
S30
21°
18:00
S32
20°
19:00
S32
19°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S29
12°
23:00
S31
10°
00:00
S29
01:00
S29
02:00
S29

Ш.Энхтөр: COVID-19 өвчний гол хүндрэл нь амьсгалын замын цочмог дистресс хам шинж болон олон эрхтний дутагдал

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны фейсбүүк хуудсаар дамжуулан COVID-19 өвчний эмнэл зүйн хүндрэлийн эмчилгээний талаар Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн eрөнхий захирал Ш.Энхтөр мэдээлэл өглөө.

ТэрбээрCOVID -19 өвчний гол хүндрэл нь 

  1. Амьсгалын замын цочмог дистресс хам шинж
  2. Үжил, олон эрхтний дутагдал хоёр байдаг гэлээ.

Амьсгалын замын цочмог дистресс хам шинж

Амьсгалын замын цочмог дистресс хам шинж нь цулцан буюу хялгасан судасны сарьсны нэвтрэмж ихсэж, цулцан тархмал байдлаар гэмтэн, уушгины завсрын эд ба цулцангийн хөндийд уураглаг хаван хуримтлагдаж, гиалины мембран үүссэнээс амь насанд онц аюултай байдал үүсдэг.

Уушгийг цочмог, тархмал байдлаар гэмтээдэг энэхүү эмгэг үйл явц нь аль ч насанд тохиолдож болно. Өнөөдрийн байдлаар амьсгалын замын цочмог дистресс хам шинжийн  анагаах ухаанд мэдэгдэж байгаа 40 гаруй нэршил байдаг.

Эдгээр нэршлийн өдөөгч хүчин зүйл болон шалтгаан(COVID-19 бол нэг шалтгаан нь) нь янз бүр байж болно. Харин эмгэг, жам хүндрүүлэгч зүй тогтол нь ижил төстэй учрааас зарчмын хувьд ижил байдаг.

Нөгөө талаар эмнэл зүй ба явц байдлын онцлог: 

  • Амьсгал дэмжих, орлуулах эмчилгээ зайлшгүй шаардлагатай болдог.
  • Цочмог, түргэн явцтай, шинж тэмдэг нь 4-48 цагийн дотор илэрч хурдацтайгаар үгдрэн даамжрах ба хэдэн өдөр, бүр хэдэн долоо хоногоор ч үргэлжлэн явагдана.

Амсьгал дамжуулах зам доошлох тусам нарийсдаг ба нийт 26 эрэмбийн хоолойнуудаас бүрддэг. Хамгийн төгсгөлд нь цулцан буюу хийн солилцоо явагддаг гол цэгт хүчилтөрөгч цусанд орж, нүүрстөрөгчийн хий гадагшилдаг. Энэ цэг дээр гол үрэвсэл үүсэх процесс явагддаг юм. Тэгэхээр зарим тохиолдолд маш хүнд хэлбэрийн хүчилтөрөгчийн дутагдал үүсээд байгаа нь уушгин дотор шунт үүссэнтэй холбоотой.

Өөрөөр хэлбэл, зарим цулцан дээр хийн солилцоо явагдана. Зарим цулцан дээр нь сэлгэцэл хийгдээгүйгээс үүдэн венийн судсаар ирж буй цус хүчилтөрөгчөөр баяжихгүй байгаатай холбоотой гэсэн үг.

Тэгэхээр зүрхний бус шалтгаант уушгины хавангийн үед гол эмгэг нь цулцан хялгасан судасны хальс завсрын эдийг самнасан процесс явагдаж буй байдал. Иймээс хүчил төрөгч эмчилгээнд тэсвэрлэх хөхрөлт ажиглагддаг.

Оношилгооны үндсэн арга:

  1. Цээжний үндсэн рентген шинжилгээ
  2. Хүчил суурь хийн тэнцвэрийн үнэлгээ
  3. Эмнэл зүйн шинж тэмдгийн өрнөлт, эмгэг, явц, онцлог байдал             
  • Амьсгаадах, амьсгал олшрох, хүчлэн амьсгалах        
  • O2 эмчилгээнд тэсвэрлэг хөхрөлт, амьсгал дэмжих орлуулалт шаардлах

       4. Эмгэг явцын өрнөх хугацаа, тавилан дээр үндэслэж оношлогддог.

  • Түргэн явц, даамжирч байгаа байдал, хүндрэл
  • Шинж тэмдэг богино хугацааны дотор огцом өөрчлөгдөх
  • Рентген зураг эрс өөрчлөгдөх

Харин дараах эмчилгээнүүдийг цогцоор нь хийх хэрэгтэй. Үүнд, 

  1. Эмгэг процесст нөлөөлөх (шалтгааныг арилгах, эмгэг жамын эмчилгэ, үүсгэгчийн эсрэг эмчилгээ )
  2. Эсийн болон бодисын солилцооны үйл ажиллагааг дэмжих
  3. Зохиомол амьсгалын оновчтой хэлбэрийг ашиглах
  4. Зохистой хооллох, шингэний менежментийг зөв явуулах
  5. Зүрх судасны үйлийг дэмжих
  6. Тайвшруулах болон мэдрэл булчингийн хориг хийгчийг зөв оновчтой хэрэглэх
  7. Цусны чихрийн түвшинг хянах
  8. Эмнэлгийн дотоод халдварын шалтгаант уушгины үрэвслээс сэргийлэх, түүнийг эрт оношлох эмчлэх
  9. Гүн венийн тромбозоос сэргийлэх
  10. Ходоод гэдэснээс цус алдалтыг эмчлэх зэрэг арга хэмжээнүүд багтана

Дээрх аргуудаас зохиомол амьсгалын оновчтой хэлбэрийг ашиглах нь илүү чухал. Хэрвээ амьсгал удирдах, дэмжих эмчилгээ нь үр дүн муутай байвал түрүүлгээ харуулан хэвтүүлэх, цулцанг амьгалд татан оролцуулах зэрэг бусад аргуудыг хэрэглэж болно" хэмээв. 

Үжил, олон эрхтний дутагдал

Тэрбээр үргэлжлүүлэн "Үжил гэдэг нь халдварын эсрэг биет махбодын хариултын зохицуулга алдагдсанаас улбаалсан амь насанд аюултай эрхтэн тогтолцооны дисфункц юм.

Үжлийн менежментийн эмчилгээний таван зарчим нь:

  1. Үжил ба үжлийн шозтой өвчтөнийг илрүүлэх
  • Үжилтэй өвчтөн батлагдсан эсвэл халдварын сэжигтэй ба цочмог, амь насанд заналхийлсэн эрхтний дисфункцтай байна
  • Эдгээр өвчтөний зарим нь үжлийн шоктой байх ба цус эргэлтийн дутагдал, гипоперфузийн эмнэл зүйн шинж илэрсэн байна

      2. Тохирох антибиотикийг нэг цагийн дотор хэрэглэх

      3. Зорилтот сэхээн амьдруулалтыг эхний зургаа цагийн дотор хэрэгжүүлэх

      4. Хянах-тэмдэглэх -тайлбарлан унших-хариу арга хэмжээ авах

       5. Чанартай тусламж үзүүлэх

Та бүхэн энэхүү анагаах ухааны бүрэн португалийг бодит эмнэл зүйн нөхцөл байдалд оновчтой бүтээлчээр тохируулан хэрэглэснээр өвчтөний амь насыг аврах боломжтой" гэдгийг хэлэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/mt.munguu/videos/2686959821416466/

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x