Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Олимп, дэлхийн аваргын медальтнууд УОК-т 13.5 сая төгрөг хандивлахаар болжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комисст хандив өргөх аянд олимп, дэлхийн аваргын медальт тамирчид нэгдэхээр болжээ. 

Энэ талаар Олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгдлээ.

Тэрбээр "Mонгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Олимпын их наадам, Олимпын төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, Олимп Дэлхийн медальтай тамирчид санал гаргаж 59 тамирчдын нэг сарын цалин 135,000,000 төгрөгийн 10 хувь болох 13,500,000 төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлахаар боллоо..." хэмээн бичжээ.