2021/10/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.93₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-5°
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
03:00
S31
-4°
04:00
S31
-4°
05:00
S31
-5°
06:00
S31
-5°
07:00
S31
-6°
08:00
S32
-6°
09:00
S32
-4°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афган охид автомашины эд ангиар амьсгалын аппарат бүтээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг

Роботын олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан Афганистаны охидын баг цар тахалтай тэмцэх үйлсэд анхаарлаа хандуулж, автомашины эд ангиар амьсгалын аппарат зохион бүтээжээ.

Тэд 2017 онд АНУ-д болсон олон улсын тэмцээнд тусгай шагнал хүртэж, дэлхий нийтэд танил болж байв.

Охид энэ сард багтаан маш бага зардлаар Covid-19 өвчтөнүүдэд хамгийн их хэрэгцээтэй байгаа амьсгалын аппаратыг бүтээж, орон нутгийн эмнэлгүүдэд нийлүүлэхээр шамдан ажиллаж байгаа ажээ.

Дайны хөлд олон жил нэрвэгдсэн Афганистан улсын нийт 38.9 сая хүн амд өнөөдрийн байдлаар ердөө 400 ширхэг амьсгалын аппарат оногдож байгаа юм.

Тус улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 7,650, нас барсан хүний тоо 178 хүрээд байна.

“Afghan Dreamers” нэртэй багийн гишүүн охид Афганистаны баруун бүсийн Херат мужийн оршин суугчид юм. Тус муж тахлын томоохон голомт Иран улстай хил залгадаг бөгөөд Афганий анхны халдварын тохиолдол энд бүртгэгдэж байжээ.

14-өөс 17 настай зохион бүтээгч охид амьсгалын аппаратын загварыг хуучин Toyota Corolla автомашины хөдөлгүүр, Honda мотоциклийн дамжуулах механизмийг ашиглан бүтээсэн юм байна.

Тэдний бүтээлийг амьсгалын аппарат хүрэлцэхгүй болсон тохиолдолд нэмэлтээр ашиглах юм.

Цар тахлын улмаас дэлхийн зах зээлд амьсгалын аппаратын хүрэлцээ муу байгаа. Нэг бүр нь $30,000-$50,000 орчим үнэ хүрдэг энэ техникийг ядуу буурай орнууд олж авахад хэцүү гэдэг нь тодорхой.

Харин охидын зохион бүтээсэн аппарат нэг бүр нь $600 хүрэхгүй өртгөөр бий болж байгаа гэнэ.

Херат мужид хөл хорионы дэглэм тогтож, дэлгүүрүүд хаалттай байгаа тул охид бусад мужуудаас эд анги олох хэцүү асуудалтай тулгарч байгаа ажээ.

Эмэгтэйчүүдийн 30 хүрэхгүй хувь нь бичиг үсэгт тайлагдсан Афганистанд зохион бүтээгч охидын бүтээл сэтгэлгээний томоохон өөрчлөлт авчрах нь тодорхой.

Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани охидын төсөлд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

 

Эх сурвалж: BBC

 

x