Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

М-Си-Эс Групп 2019 онд 513 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлжээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

2019 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахад М-Си-Эс Группээс Энержи Ресурс (5), М-Си-Эс Кока-Кола (27), Юнител (37), М-Си-Эс Проперти (65), Юнивишн (69), Тотал Дистрибюшин (80), М-Си-Эс Интернэйшнл (90), Юнисервис Солюшн (98) компаниуд байр эзэлжээ.

М-Си-Эс Групп өнгөрөгч онд 513 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн нь өмнөх жилээс 174 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн онд нийт 1.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 3200 аж ахуйн нэгж, байгууллага, 662 хувь хүнээс 1.2 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна. Тус групп нь 10 мянга орчим үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 20 мянга гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болгожээ.

2019 онд нийгмийн хариуцлагын чиглэлээр 90 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 17.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, Энержи Ресурс компани Улаанбаатар хотын утааг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж 11.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 710,000 тонн нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлжээ.

М-Си-Эс группээс “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Богд хааны ордон музейн уран барилгын эрсдэлийн нөлөөллийн судалгаа, Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн эрсдэлээс хамгаалах төслүүдийг гүйцэтгэсэн бол Чойжин ламын сүм музейн орчны тохижилтын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.