Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ группийн 4 компани “ТОП 100”-д дахин шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 21
Сурталчилгаа

Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын топ аж ахуй нэгжүүдийг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг билээ. АПУ компани нь Монголын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг нэр төртэйгөөр бичилцэж, өнгөрсөн онд 95 жилийн түүхэн замналаа бататгаж, ололт амжилт дүүрэн, шинэ бодлого, менежментийн оновчтой шийдлээр үйл ажиллагаагаа тогтвортой, үр ашигтай удирдан явуулж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, татвар төлөлтөөрөө манлайлж “ТОП 100” компанийн нэгээр дахин шалгарч амжилтаа бататгалаа.

Ц.Эрдэнэбилэг /АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал/

 

“Бидний хувьд 2019 онд үйл ажиллагаагаараа манлайлж, АПУ групп компанийн дотроос 4 компани энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэнд туйлын баяртай байна. Өнгөрсөн он бидний хувьд яахын аргагүй өөрчлөлтийн жил байсан. Бид улсын төсөвт нийт 304 тэрбумын татвар төлж, өмнөх онтой харьцуулахад 13 орчим хувиар өссөн байна. 2019 онд экспортыг дэмжих үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлж ОХУ болон БНХАУ улсуудад томоохон худалдааны түншүүдтэй хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, улмаар борлуулалтаа 58%-иар өсгөж чаджээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бизнесийн процессыг сайжруулж, тогтвортой ажлын байраар хангаж, хамгийн гол нь ажилчдынхаа суралцах, өөрийн карьераа нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаа.”

АПУ компанийн нэрийн хуудас болсон Чингис хаан, Чингис Грандхаан, Соёмбо, Ауруг, Evok брэндүүд Олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” тэмцээнээс “Grand Gold”, “Gold” шагналуудыг мөн “Eurasia Spirit Drinks” тэмцээнээс Ерөөл брэнд “Гадаадын шилдэг брэнд” төрөлд амт чанараараа тэргүүлэн алтан медаль, премиум сегментийн “Гадаадын шилдэг архи” төрөлд “ARKHI EXPORT” брэнд мөнгөн медалиар шагнууллаа. Бүтээгдэхүүний түүхий эд болох спиртийн төрөлд “Eurasia Spirit Drinks” тэмцээнээс АПУ компанийн харьяа Натур Агро спиртийн үйлдвэрийн Альфа зэрэглэлийн спирт шалгарч алтан медаль, Люкс зэрэглэлийн спирт нь мөнгөн медалийг хүртсэн амжилтыг тус тус үзүүллээ.

Эдгээр брэнд бүтээгдэхүүнүүд Европын болоод дэлхийн шингэн хүнсний зах зээлийн хамгийн өндөр чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнээр нэрлэгдэж, олон улсад Монголын шингэн хүнсний үйлдвэрлэлийн өнөөгийн ололт амжилтыг тодорхойлж, сурталчилж буйг дуулгахад таатай байна.

Уг амжилтуудыг үзүүлсэн АПУ групп компанийн дотроос ТОП 100 аж ахуй нэгжид АПУ ХК, АПУ Трэйдинг ХХК, СББ Трейд ХХК, Спирт Бал Бурам ХХК компаниуд тус тус шалгарч эрэмблэгдсэн. Компанийн хувьд 2019 онд үзүүлсэн амжилт, үр ашигтай байдлыг тооцож, нэгж хувьцаанд 71 төгрөг буюу 75 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс шийдвэрлэсэн юм.

Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, нэг зорилготойгоор хамтран зүтгэж ирсэн эрхэм харилцагч, хувьцаа эзэмшигч, төрийн болон олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагч нартаа талархал дэвшүүлж цаашид урт хугацааны хамтын ажиллагаагаа улам бүр батлуулж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 
 
 
 

 

      

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.